Posts

Showing posts from March, 2018

Меган Марклын хуримын даашинз ямар байх вэ?

Британийн Хунтайж Харри, түүний сүйт бүсгүй Меган Маркл нар тавдугаар сарын 19-нд хуримлана. Хатан хааны угсааны энэ хурим бүхий л утгаараа дэлхий нийтийн анхаарлын төв байгаа. Сүйт бүсгүйн даашинз ч мөн ярианы сэдэв, цайны хачир байсаар л байна. Гоёмсог хар машинаас бууж ирэхдээ сүйт бүсгүй ямар даашинзтай байхыг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ түүний ойрын хүрээллийнхэн хуримын даашинзтай холбоотой мэдээллийг мэр сэр дэлгэснийг харцгаая. МЕГАН ХОЁР ДААШИНЗ ЭЭЛЖЛЭН ӨМСЧ МАГАДГҮЙ Нэг нь хуримын албан ёсны арга хэмжээнд өмсөх даашинз, нөгөөх нь хүлээн авалтын үеэрх. “Хуримын арга хэмжээ бүхэлдээ хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Яг л Уильям, Кейт хоёрынхтой адил. Тиймээс Меган, Харри нар хоёул хоёр хоёр хувцас өмсөнө” гэж ойрын хүрээний хүн я МЕГАН ДИЗАЙНЕРЭЭ ХЭДИЙН СОНГОЧИХСОН Меган хуримын даашинзаа урлах дизайнерээ хэдийн сонгосон, бүр примерка өмсөөд ч амжсан гэж эх сурвалж хэлсэн юм. Энэ ч мэдээжийн хэрэг. Хуримдаа бэлтгэж буй сүйт бүсгүйн хамгийн чухал ажил бол даашинз шүү дээ...