ҮНЭН
Хорвоогийн хоёр үнэн гэгч нь юу сан билээ
Хорвоод мэндэлж ээжий гэх амьд бурханы энгэрт эрхэлж
Хайрын дээдийг харамгүй эдэлсэн нялх насан
Харь газрыг зорин эрдэм номд шамдах балчир насан
Томоогүйхэн дэггүйтэн дэвэн дэвэн тоглох өcвөр насан
Тоглож наадахын жаргалыг мэдрээд томоожин хүмүүжих орь залуу насан
Амьдралын амтыг амтлан алаг үрийн баяр баясгаланг үзэх залуу насан
Алагхан үрийн төлөө боол мэт зүтгэх идэр насан
Одоо л нэг жарган амрах цаг мөн сөн гэж гэрийн бараа сахих хижээл насан
Од гаригсдаа мөргөн залбирах өтөл насан
Борхон гэрийн хаяандаа бодол болон суух өндөр насан
Байгаль эхийн энгэрт нойрсох нь юм болов уу даа
Comments
Post a Comment