Posts

Showing posts from April, 2018

Энэ оны Пулитцерын шагналын эзэд тодорлоо

Image
Энэ долоо хоногийн эхний өдөр сэтгүүл зүйн   салбарын  хамгийн нэр хүндтэй  шагнал  болох Пулитцерын  шагналын  эздийг   тодрууллаа. 1917  оноос  хойш  олгож  байгаа энэ  шагналыг 21  номинацаар  шалгаруулж  олгодог  юм. Энэ  жил    Холливудын  нэрт  продюсер  Харви   Вайнштейний  нэр холбогдсон бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийг анх нийтэд  дэлгэсэн "Нью-Йорк  таймс " сонин болоод "Нью- Йоркер " сэтгүүл "Олон  нийтийн  төлөө  хүчин  зүтгэгчид" номинацаар энэ шагналыг хүртсэн байна. Хэвлэл мэдээллийн энэ байгууллагууд   бэлгийн дарамт, хүчирхийллийн талаар анх зоригтойгоор нийтэлж, АНУ төдийгүй дэлхий даяар ийм хүчирхийллийн эсрэг тэмцэлд нэгдэх уриалгад олныг нэгтгэхэд  хувь нэмрээ оруулсан хэмээн ийнхүү үнэлэгдсэн  байна. Түүнчлэн, "Вашингтон пост"- ынхон  сенатад нэр дэвшин өрсөлдсөн...

Бид өнөөдөр хөгжил дэвшилд хүрэхийн тулд бүтээн байгуулалтыг маш чухалчлан авч үзэж, цаг ямагт хөгжүүлэх нь зүйтэй боловч байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах, нөхөн сэргээх нь бидний үүрэг. 1956 онд үерийн хамгаалалт хийх хэмжээнд урсдаг байсан Сэлбийн гол өнөөдөр шалбааг болон үлдсэн байна. Их хотын минь зохион байгуулалт тун муугийн тод томруун жишээ юм.

Image
Өнөөдөр Сэлбийн гол олдохгүй байна.  2018.04.07-ны өдөр Энх тайвны гүүрэн дээрээс Сэлбийн голыг хайж авсан зураг 1956 онд Сэлбийн гол үерлэдэг байжээ                                                                                                                                           ajijlalt.mn сайтаас.

ҮНЭН

Хорвоогийн хоёр үнэн гэгч нь юу сан билээ Хорвоод мэндэлж ээжий гэх амьд бурханы энгэрт эрхэлж   Хайрын дээдийг харамгүй эдэлсэн нялх насан Харь газрыг зорин эрдэм номд шамдах балчир насан Томоогүйхэн дэггүйтэн дэвэн дэвэн тоглох өcвөр насан Тоглож наадахын жаргалыг мэдрээд томоожин хүмүүжих орь залуу насан Амьдралын амтыг амтлан алаг үрийн баяр баясгаланг үзэх залуу насан Алагхан үрийн төлөө боол мэт зүтгэх идэр насан Одоо л нэг жарган амрах цаг мөн сөн гэж гэрийн бараа сахих хижээл насан   Од гаригсдаа мөргөн залбирах өтөл насан Борхон гэрийн хаяандаа бодол болон суух өндөр насан Байгаль эхийн энгэрт нойрсох  нь юм болов уу даа   

Эрдэнэт-гараар амилсан алдрын мөнгөн титэм Эрдэнэт-уулсын дунд ургасан зэсэн эрдэнийн суварга Эрдэнэт-улсаа дэвшилд хөтөлсөн зууны манлай хот оо.

Image

Монгол дархлаа эх хэл

Монголчууд бид эрт дээр үеэсээ бичиг үсгийн өв их соёлтой ард түмэн. Одоогоос 3-4 мянган жилийн өмнө хүмүүс дүрс үсэг хэрэглэж байжээ. Монголчууд  уйгаржин Монгол бичгийг 1200 жилийн турш хэрэглэж ирсэн. Харин авиа бичиг нь эртний Финикүүдээс үүсэлтэй бөгөөд  энэ нь одоогийн Ливан гаралтай хүмүүс юм. Финикүүдээс Армян Армянаас Согдууд Согдуудаас Уйгарчууд авч хэрэглэж байсныг Монголчууд уламжилж авсан байдаг. Уйгарчууд хожмоо устаж  үгүй болсон хойно манай Монгол улс өөрийн болгон хөгжүүлсэн гэдэг . 13-р зууны үед Чингис хаан найман аймагтай байлдаж бичийн түшмэл уйгар Тататунгааг олзлон авч үр хүүхдүүддээ уйгар бичиг үсэг зааж өгөхийг зарлиг болгосон байдаг. Чингис хааны өргөөнд “Алтан дэвтэр”, “Хөх дэвтэр”, “Их засаг”, “Их товчоон” зэрэг шаштар бичгүүд хөтлөгдөж байжээ. Монгол бичгийг анх хагас атгасан зүүн гарын хэлбэрийг харж байгаад түүнээс санаа аван зохисон  хэмээдэг бөгөөд тухайн илэрхийлж буй  утга нь бичлэгийнхээ дүрс хэлбэртэй ижил байдаг...

Aishwarya Rai Luxurious House Inside View, Lifestyle, Income, Boyfriends...

Image