Монгол дархлаа эх хэл


Монголчууд бид эрт дээр үеэсээ бичиг үсгийн өв их соёлтой ард түмэн. Одоогоос 3-4 мянган жилийн өмнө хүмүүс дүрс үсэг хэрэглэж байжээ. Монголчууд  уйгаржин Монгол бичгийг 1200 жилийн турш хэрэглэж ирсэн. Харин авиа бичиг нь эртний Финикүүдээс үүсэлтэй бөгөөд  энэ нь одоогийн Ливан гаралтай хүмүүс юм. Финикүүдээс Армян Армянаас Согдууд Согдуудаас Уйгарчууд авч хэрэглэж байсныг Монголчууд уламжилж авсан байдаг. Уйгарчууд хожмоо устаж  үгүй болсон хойно манай Монгол улс өөрийн болгон хөгжүүлсэн гэдэг . 13-р зууны үед Чингис хаан найман аймагтай байлдаж бичийн түшмэл уйгар Тататунгааг олзлон авч үр хүүхдүүддээ уйгар бичиг үсэг зааж өгөхийг зарлиг болгосон байдаг. Чингис хааны өргөөнд “Алтан дэвтэр”, “Хөх дэвтэр”, “Их засаг”, “Их товчоон” зэрэг шаштар бичгүүд хөтлөгдөж байжээ. Монгол бичгийг анх хагас атгасан зүүн гарын хэлбэрийг харж байгаад түүнээс санаа аван зохисон  хэмээдэг бөгөөд тухайн илэрхийлж буй  утга нь бичлэгийнхээ дүрс хэлбэртэй ижил байдаг нь үнэхээр гайхалтай юм. Монгол бичгийн бас нэг давуу тал нь маш хурдан бичих боломжтой. Энэ үнэт эрдэнэ хэлээ бид хамгаалж хайрлах нь зүй ёсны хэрэг юм. Монгол бичиг үсгээ хамгаас сайн мэдэж, үр ач нартаа зааж сургадаг байсан цаг саяхан.  Харин одоогийн залуус Монгол бичгээ мэдхэн бүү хэл ардын үлгэр домог, оньсого, ертөнцийн гурав, зүйр цэцэн үг гээд амнаас ам дамжсан уран цэцэн хэллэгүүдээ мэдье ч гэж бодох нь тун ховор юм. Өвгөд хөгшдийн ярж хэлснийг ойлгох нь битгий хэл шоолж, дооглох, тоглоом тохуу хийх нь ч бий. Залуусын сэтгэлгээ ийм байхад реклам, зар сурталчилгааны самбар, хаяг гэх зэрэг нь ямарч Монгол хэв шинж үгүй байна. Тэр ч бүү хэл сонин сэтгүүл, телевиз, радион уран бүтээл тэдгээрийн нэр, лого гэх мэт зүйлс бүгд л орчин үе, шинэ загвар гэсээр гадаад нэршил хаяг логотой байна. Жишээ нь: Movie Box, Dream Box, Asian box, Urban jeans . Мөн Монгол үгээ англи үсгээр бичиж нээсэн цахим дэлгүүр сайт бий.  Жишээ нь: Zindaa.mn, Unen.mn. 2011 оноос үзэгчдийн хүртээл болсон TV9 телевизийн Mongol comment нэвтрүүлэг юм. Хөтлөгч Батбилэг, Баярсайхан нар реклам, зар сурталчилгаа, хаяг зэргийг шүүмжилж байгаад өөрсдөө нэг зад сайхан загнуулаад авсан. Mongol comment-ийг Монгол сэтгэгдэл болго хэмээн үзэгчид хэсэгтээ л шуугсаны хүчинд Монгол сэтгэгдэл болсон. Энэ мэтчилэн маш их зүйл бий. Гэрээс гараад тав алхаад л гадаад үг нэр нэршил, зурагт асаагаад суваг солилоо гадаад лого тэмдэг тэмдэглэгээ. Арвин баялаг үгийн сантай атлаа юунд ийм их гадаад үг хэрэглэнэ вэ. Залуус бид л энэ их алдаа дутагдалыг олж, харж засаж залруулах хэрэгтэй шүүдээ. Бяцхан дүү нартаа, үр хүүхэддээ ирээдүй хойчийн бүхий л хүмүүсдээ бид одооноос эх хэлээ хайрлах үүрэгтэй зорилготой байх ёстой.            
                                           
                                                                                                                                Г. Содгэрэл 

Comments

Popular posts from this blog

ҮНЭН

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

3 настай гүнж Шарлотын өхөөрдөм зургуудаас.